2021 онд Азжаргал гэх нэрийг хамгийн олон өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн хэлтсээс сонирхолтой тоон үзүүлэлтийг
гаргажээ. 2021 онд;
-
2147 төрсний бүртгэл хөтөлсөн бөгөөд үүний 1124 нь эрэгтэй, 1023 нь эмэгтэй хүүхэд
байна. Хамгийн олон нь Арвайхээр суманд, нийт 688 төрсний бүртгэл хөтөлсөн бол Хархоринд
250, Уянга суманд 196 хүүхдийн нэрсийг бүртгэлд хөтөлжээ.
-
2021 онд Азжаргал гэх нэрийг 22, Амин-Эрдэнэ гэх нэрийг 21 удаа өгсөн нь хамгийн
их өгсөн нэр болж байна.
-
Мөн хамгийн урт нэрээр "Санчир Болоо Баатар", "Хүслэнт хүмүүнзаяат"
гэх нэр бүртгэгджээ.
-
Тэгвэл хамгийн богино нь "Даш, Ука, Ану, Оюу" гэх нэр байна.
- Нэрийн санд "Бялхам, Бэхи, Билигүн-Од, Цэгц, Ханзаяа, Гүмүда, Сэнгүм, Нэмүүлээ"
гэх нэр анх удаа бүртгэгдсэн байна.