Худалдааны төв, захууд маргаашнаас хэвийн ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төвүүд маргаашнаас хэвийн ажиллана.
АСЕМ-ын Дээд түвшиний 11 дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 14-17-ны өдөр худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байсан.
Тус хуваарьт "Нарантуул" олон улсын худалдааны төв, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр, "Өгөөмөр" техникийн зах, Дүнжингарав, Сандэй, Шөнийн зах зэрэг худалдааны төв багтсан юм.
Б.Туул
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day