Монголын 3х3 сагсан бөмбөгийнхөн “Алтангадас” одонгоор шагнуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, сагсан бөмбөгийн төрөлжсөн MNBA Tv-гийн захирал Д.Лхагва-Очир, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нар төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнагдав.
Энэ жил Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй сагсан бөмбөгчид Монголын багийн спортын түүхэнд анх удаагаа "Токио-2020" зуны олимпын 32 дугаар наадамд оролцож, Монголын үе үеийн сагсан бөмбөгчдийн хүсэн хүлээж ирсэн түүхэн шинэ хуудсыг нээсэн билээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day