“Интеза Санпаола” банктай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Итали Улсын “Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри, Италийн хөл бөмбөгийн энтертайнмэнтэр Сван Ритоссаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр З.Төмөртөмөө
“Интеза Санпаола” банктай түүх, соёл, урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах
саналтай байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд хөл бөмбөгийн спортыг
хөгжүүлэхэд Итали Улс туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй
байгаагаа онцоллоо.
“Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан
Марко Шембри “10 жилийн өмнө анх Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр үеэс хойш
маш их зүйл өөрчлөгдсөн. Ялангуяа хөл бөмбөгийн спорт тодорхой хэмжээнд
хөгжжээ. Спорт бол хүмүүсийг нэгтгэдэг зүйл. Тиймээс хөл бөмбөгийн спортыг
бизнестэй уялдуулан хөгжүүлэх, хамтран ажиллахад анхаарна” хэмээжээ.