Элчин сайд Ц.Нарантунгалагт дипломат дээд цол олгов

Монголын мэдээ | Улс төр
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 09:38:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалагт “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат дээд цол олгосныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр гардуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулсныг ийнхүү үнэлжээ.


Элчин сайд Ц.Нарантунгалагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат дээд цолны тэмдэг, мөнгөн гэрэгэ, цолны батламжийг гардуулан өгч, баяр хүргэн ажлын амжилт ерөөгөөд, Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахыг хүсэв.

Related news