“Мастер ралли” 8 дахь удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-30 15:14:24

Монголын автомастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Мастер ралли" холын зайн олон өдрийн ралли уралдаан долдугаар сарын 1-3-ны өдөр болно.

8 дахь жилдээ зохион байгуулж буй “Мастер ралли-2016” уралдаан SUV, УАЗ-469, мото 350-аас доош дээш хоёр ангиллаар, Куад, ЮТиви, Сидан гэсэн долоон төрлийн авто машинаар гурван өдрийн турш 1300 орчим км зайд явагдана. Монголын авто мото спортын ертөнц дахь хамгийн олон оролцогчтой хамгийн их өрсөлдөөн гардаг тус уралдааны нээлт маргааш өглөөний 8 цагт Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд болно.

Д.Өлзий

Related news