Улсын хэмжээнд 11 мянга гаруй иргэн тусгаарлалтад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-07-16 10:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 350 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 11848 иргэн байна.

Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 5425, тусгаарлан ажиглах 20 байранд 642 иргэн, орон нутагт 279 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5781  иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3431 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Related news