Энэ сард 23 удаагийн нислэг үйлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ долоодугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа.
Энэ сард нийт 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Казахстан улс руу хийхээр төлөвлөөд байна. Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжсэн учраас баталсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day