Улсын хэмжээнд 1.9 сая толгой мал хорогдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны 29.7 сая хээлтэгч малын 19.6 сая (66.2 хувь) нь энэ оны эхний 5 сард төллөжээ.
Эм хонины 74.2, эм ямааны 62, үнээний 54, гүүний 43.9,
ингэний 29.5 хувь нь төллөж, гарсан
төлийн 95.8 хувь буюу 18.8 сая төл бойжсоныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (13.1 хувь) саяар багасжээ. Энэ оны 5 дугаар сард 381.5 мянган толгой мал хорогдсон нь эхний 5 сарын хорогдсон малын 20.6 хувийг эзэлж байгаа бол 4 дүгээр сард хорогдсон малаас 44.2 (10.4 хувь) мянгаар багаслаа.
Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 998.8 мянга, хонь 662.9 мянга, үхэр 115.6 мянга, адуу 68.2 мянга, тэмээ 10.4 мянган толгой хорогджээ. Нийт хорогдсон малын 53.8 хувийг ямаа, 35.7 хувийг хонь эзэлж байв. Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд, энэ оны эхний 5 сард Баянхонгор аймагт 578.7 (31.2 хувь) мянга, Дундговь аймагт 341.1 (18.4 хувь) мянга, Говь-Алтай аймагт 225.6 (12.2 хувь) мянга, Өвөрхангай аймагт 188.7 (10.2 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 71.9 хувийг эзэлжээ.
Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон 29.7 сая эх малын
515.2 мянга (1.7 хувь) нь энэ оны эхний 5 сард хорогдсон байв. Говь-Алтай, Дундговь, Баянхонгор
аймагт хээлтэгч мал 46.8-
164.6 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 67.3 хувийг эзэлжээ. Харин 16.2 мянган толгой
хээлтүүлэгч мал хорогдсоны 7.7 мянган ухна, 6.1 мянган хуц, 1.5 мянган бух, 783
толгой азарга, 31 толгой ат юм.
Улсын хэмжээнд 2021 оны эхний 5 сард 7 мянган мал өвчнөөр
хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 28 (80 хувь) мянгаар багаслаа. Харин энэ оны 5 дугаар сард 2.6 мянган толгой мал
өвчнөөр хорогдсон нь 4 дүгээр сард мөн
шалтгаанаар хорогдсон малаас 0.4 (16.4 хувь) мянгаар нэмэгдэв.
Үүнд Төв аймагт өвчнөөр хорогдсон малын тоо өмнөх сарынхаас 0.6 (95.0 хувь) мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжэээ. Хорогдсон
нийт малын 0.4 хувь нь өвчнөөр, 19.2 хувь нь аюулт үзэгдлээр, 80.5 хувь нь
бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх,
хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаантай байлаа.