Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг гадаадын 83 ажиглагч ажиглаж, сурвалжилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-06-08 12:54:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын 43 ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сурвалжлагч, сэтгүүлч бүртгүүлжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин Улсын Сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд ажиглана.


Сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх хүсэлтийг Ассошиэйтед Пресс, Фүжи телевиз, Аль Жазира, Синьхуа мэдээллийг агентлаг, Асахи Шимбун сонин, Жиньминь Жибао сонин, The GW Biz News, www.mongolianow.com, Mongolia Today, Киодо Цуушин агентлаг, Agence France Presse /AFP/ гадаадын хэвлэл мэдээллийн байгууллага болон Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газраас ирүүлээд байгааг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт маргааш өглөө 7.00 цагаас үдшийн 22.00 цагийн хооронд үргэлжилнэ. 

Related news