Гэрийн ажиглалтад буй иргэд санал өгөх хүсэлтээ энэ сарын 5-ны дотор гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдөр энэ сарын 8-нд болно.
Тодруулбал, энэ өдрийн 9.00-22.00 цагийн хооронд "COVID-19"-ийн халдвараар эмчлүүлж буй болон тусгаарлан ажиглах байр, эмнэлэгт байгаа иргэд саналаа өгөх юм. Саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргах өдөр 6 дугаар сарын 1-нд дууссан. Харин гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 6 дугаар сарын 5-ны дотор өөрийн харьяа сонгуулийн хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.
Хэрэв хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгөөгүй бол санал өгөх боломжгүй болох юм. Хүсэлт гаргаж, зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд нь "COVID-19"-ийн халдвар авч, тусгаарлагдаж байгаа, тусгаарлах байр, эмнэлэгт ажиллаж байгаа ажилтан, төрийн албан хаагч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч нар юм. Улмаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 9.00-20.00 цагт орон даяар зохион байгуулна.
ЭМЯ-ны мэдээллээр өчигдрийн байдлаар тусгаарлалтад 482 хүн, нийт 84.433 хүн байна.