Чех Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-15 12:16:41

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел мэндчилгээ дэвшүүллээ.


МЭНДЧИЛГЭЭНД:


 “Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан Танд болон танай сайхан орны иргэдэд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.


Манай оронд энэ оны хавар хийсэн Таны айлчлал, бидний уулзалтыг нандигнан дурсаж байна. Бидний яриа хэлэлцээ харилцаа өндөр түвшинд хүрснийг бататгаж, хоёр орны ард түмний эрх ашгийн төлөө бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх эрмэлзлийг нотолсон билээ.


Таны өндөр хариуцлагатай ажилд амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Related news