Куба Улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел наадмын мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-15 13:27:53

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел мэндчилгээ дэвшүүллээ.


МЭНДЧИЛГЭЭНД:


“Кубын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.


Манай хоёр орны уламжлалт нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн төлөө гэдгээ баталж байгаагаа илэрхийлье.


Танд болон танай ард түмэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Related news