Зургаан байршилд дугуйн зам тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-27 09:37:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавьж байна.


Гүйцэтгэгчээр  “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл ажиллаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хянаж байгаа.


Дугуйн зам тавьж байгаа байршил нь:


-Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам

-Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам

-Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам

-Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам

-Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам

-Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө/ юм.  

Related news