Хууль зөрчсөн Н.Бүргэдааг нэр дэвшигчийг жагсаалтаас хаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-21 17:37:54

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Говь-Алтай аймагт МАХН-аас нэр дэвшсэн Н.Бүргэдааг нэр дэвшигчийн жагсаалтаас хаслаа. 

Тэрбээр Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар шийтгэврээр тогтоогдсон байна. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан бөгөөд энэ нь энэ удаагийн сонгуулийн анхны тохиолдол болж байна. 

Нанзадын Бүргэдаа нь "Сэрэх Тайган" ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд МАХН-аас тус тойрогт дэвшээд байсан юм. Одоо уг тойрогт Ш.Раднаасэд /МАН/, О.Амгаланбаатар /АН/, бие даагч Г.Нэргүй, Б.Наминчимэд, Ш.Эрдэнэбат нар өрсөлдөхөөр үлдэж байна. 

Н.Туяа

Related news