Монгол Улс вакцины гуравдугаар тунг хийх нөөц бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс шаардлагатай тохиолдолд хэрэглэх коронавирусний вакцины гуравдугаар тунгийн нөөцийг тавдугаар сарын 20 гэхэд бүрдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр Засгийн газрын ажлын 100 хоногийн тайланг танилцуулах үеэр "вакцины гуравдугаар тун хийх шаардлагатай тохиолдолд нөөцийг хэрхэн тооцож байгаа вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад дээрх хариултыг өгөхдөө, "Гуравдахь тунг шууд хийх эсэх эцсийн дүгнэлтийг ДЭМБ-аас гаргаагүй. Гэхдээ тийм нөхцөл гарч магадгүй талаар ярьж байна. Тиймээс гуравдугаар тунг хийх вакциныг нөөцлөхөөр тооцсон" гэсэн юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day