Булган аймагт халдварын тохиолдол 100-д хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой
комисс коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит шуурхай мэдээллээ
хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын хоёр тохиолдол нэмэгдэж, нийт 100
хүн халдвар авсан нь батлагдсан байна.
Булган
суманд хоёр тохиолдол шинээр батлагдаж, сүүлийн хоёр хоногт нийт таван хүн
халдвар авсан нь бүртгэгдлээ. Аймгийн төвд гэр бүл, найз нөхдийн хүрээнд
халдвар тархсан байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа
мэдээллээ. Тус
аймагт халдвар авсан хүмүүсээс 91 нь эдгэрчээ. Өнөөдрийн
байдлаар 9 хүн эмчлүүлж
байгаа бөгөөд биеийн байдал нь бүгд хөнгөн байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days