Чуулганаар 7 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-22 09:41:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Чуулганаар хэлэлцэх асуудлуудыг жагсаалтаар танилцуулж байна.


1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт;

2.Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

4.Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

5.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6.Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

7.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

Related news