Тусгаарлах байруудад 4186 иргэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын 3-ны байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4186 иргэн байна.
Үүнээс Монгол Улсын 3459, гадаадын 84 иргэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм. Үүнд: Улаанбаатар хотод 3459, орон нутагт 595, Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт 4, Хөвсгөл аймагт 4 иргэн байна.
Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн
байгууллагын 11 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж УОК-ын
Шуурхай штабаас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days