Төмс, хүнсний ногооны тариалалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хаврын төмс, хүнсний ногооны тариалалт эхэлж, аймгийн хэмжээнд нийт 8.8 га талбайд тариалалт хийсэн байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.
Тус аймгийн ногоочид төмс 3.0, хүнсний ногоо 5.8 га талбайд тариалаад байна. Хүнсний ногооны хувьд лууван
0.4, шар манжин 2.0,
хүрэн манжин 0.1, сонгино 3.2, өргөст хэмх 0.05, улаан лооль 0.04, чинжүү 0.01
га талбайд тус тус тариалжээ. Өмнөх оны мөн үед төмс, хүнсний
ногооны тариалалт
эхлээгүй байсан гэж статистик мэдээлэлд
дурдлаа.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day