Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хаалтын ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 16:13:35

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны”  хаалтын ажиллагаанд зориулж гар бөмбөг, теннис, шатрын тэмцээн зохион байгууллаа.

Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажил зохион байгуулж сарын аяны хүрээнд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгж байгууллагын 12 баг өрсөлдлөө.

Уг тэмцээнд Мэргэжлийн хяналтын газар тэргүүн байр шилжин явах цом, Нэгдсэн эмнэлэг дэд байр , НИК компани гутгаар байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Ш.Айзаря

Related news