Зогсоолд гэрээтэй такси байрлахаар зохицуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙҮндэсний авто тээврийн Баян-Өлгий аймаг дахь салбар зорчигчдод шуурхай үйлчлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах төрөл бүрийн ажил зохиож байна.
Хот, улс, сум хоорондын зорчигчдын билетийн кассын тоог энэ сарын 7-ноос нэгээр нэмэгдүүлэв. Улаанбаатар, Өлгий болон Өлгий, Казахстаны хооронд тус бүр хоёр компанийн автобус тогтмол үйлчилж байна. Дээр нь жар гаруй такситай гэрээ хийж, Өлгий сум дахь зогсоолыг зохих хураамжтайгаар тэдэнд л ашиглуулдаг болсон байна.
Өлгий, Казахстаны хооронд автобусаар зорчдог зорчигчдын зардал саяхнаас хямдарсан байна.
Ш.Айзаря
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days