Жолооч нар оноо тооцох журмын талаар ойлголт муутай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 21:38:52

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам 2016 оны 2 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн сар гаруй хугацаанд Өвөрхангай аймгийн хэмжээнд 48 жолооч оноогоо хасуулжээ.

Тэд ихэнх тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй иргэдэд жолоогоо шилжүүлсэн,  хамгаалах бүс зүүгээгүй зэрэг шалтгаанаар оноо хасуулсан байна. Энэхүү тоо баримтыг улсын дундаж дүнтэй харьцуулахад харьцангүй бага байгаа гэдгийг замын цагдаагийн албаныхан хэлж байгаа юм.

Жолооч нарын хувьд зөрчлийн онооны хуулийн талаар мэдлэг, ойлголт бага байгаа ба замын хөдөлгөөний дүрэм зөрчих бүрт оноо хасагдана гэж ойлгодог. Оноо хасах журам нь тодорхой 16 зөрчил буюу хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоо барьсан, урсгал сөрсөн, зам тээврийн осол гаргасан гэх мэт үндэслэлүүдээр хасагдах юм гэдгийг тус албанаас сануулж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news