Харилцаа дуучид авьяасаа сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:56:55

Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Алтай суманд аймгийн айтысын /харилцаа дууны/ найрагчдын тэмцээн зохиогдлоо.

Тэмцээнд 20 гаруй найрагч оролцсоноос тус сумын уран сайханч Д.Ерлан, Ногооннуур сумын Х.Серик, Цэнгэл сумын А.Серуен, А.Серикжан нар эхний гурван байр эзлэн шагнал хүртлээ.

Найрагчдын олон улсын уралдаанд оролцох чадварыг дээшлүүлэх зорилготой энэ тэмцээнийг сумын соёлын төвийн эрхлэгч Х.Саттигүл, ажил хэрэгч иргэн Х.Тилек, өмгөөлөгч Я.Сьез, «Агайн» компанийн захирал Б.Жирен, Улаанбаатар дахь Алтай сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Х.Аманбек нар ивээн тэтгэлээ гэж Алтай сумаас С.Нурбек мэдээллээ.    

                                                                                               Ш.Айзаря

 

 

Related news