АДРА-гийн дэмжлэгтэйгээр иргэд орлоготой болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 15:13:25

Баян-Өлгий аймагт “Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн  хөгжил”  төслөөс зохион байгуулж буй төсөлд оролцогч, хамтран ажиллагч талуудын уулзалт өнгөрсөн долоо хоногт боллоо.

Тус аймагт иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд АДРА олон улсын байгууллага багагүй тус дэм үзүүлж байна. Тэд 2011-2015 онд 600 орчим өрхөд газар тариалан эрхлэх боломж олгож байсан бол 2015 оноос эхлэн шинэ төсөл хэрэгжүүлж байна. Уг төсөлд Сагсай, Өлгий, Бугат сумдын орлого багатай 400 өрх найман нөхөрлөлд хамрагдан, нөхөрлөл тус бүр тариалангийн боломжийн талбайтай болж анхны ургацаа хураасан байна.

-Ажлын явц ахицтай. Газар тариалан эрхлэгчид орлоготой болж эхлэв. Цаашид  бүтээгдэхүүнээ зах зээлд гарган борлуулах зорилт тавиад байна гэж тус уулзалт дээр төслийн зохион байгуулагч Б.Асемгүл, Е.Тлеубек нар ярилаа.

Ш.Айзаря

 

Related news