Баян-Өлгийн газар нутгийн дөнгөж ганцхан хувь нь ой модтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн нийт нутагт 68 мянган га талбай л ой модтой байгаа тухай аймгийн ойн албаны дарга С.Ерболат мэдээллээ.
Энэ тоо саяхан тус аймагт тусгай хөтөлбөрийн дагуу явагдсан тооллогоор тогтоосон байна.
-1940-өөд оноос эхлээд тус аймгийнхан ой модыг огтлон хэрэглэсээр байснаа сүүлийн он жилүүдэд нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг голлодог болсоноор ой модны хомсдол гайгүй болсон. Зөвхөн сүүлийн гурван жилд 200 мянган ширхэг модыг суулган ургуулж байна. Тооллогын ерөнхий урьдчилсан мэдээ гарсан ч сумдын ой модны нөөцийн дүн энэ оны эхний улиралд гарна гэж тэр ярилаа.
Ш.Айзаря
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
2 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
11 days