Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилдэг ажилтнуудад 20 хувийн цалингийн нэмэгдэл олгоно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ хүргэдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгохоор шийдвэрлэв.
1519 days