Монголын 4 шатарчин шигшээ шатанд шалгарчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхэд, залуучуудын “Радуга-Кайсса 2021" шатрын онлайн тэмцээн өчигдөр эхэллээ. Дэлхийн Шатрын холбооны дэмжлэгтэйгээр, “Радуга Плюс” ТББ болон Латви улсын Шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд 12 хүртэлх насны ангилалд 50 улсын 172 тамирчин, 16 хүртэлх насны ангилалд 35 улсын 85 тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаа төлөөлөн өсвөрийн 15 тамирчин оролцож байна.
1450 days