П.Нарантуяа: Нийгмийн хөгжил бол дан ганц бүтээн байгуулалт бус хувь хүний ухамсар, хичээл зүтгэлээр хэмжигдэнэ
Хэнтий /МОНЦАМЭ/ Газар нутаг, уул усаа цэвэр тунгалаг, ургамал амьтан, эд баялагтай нь хойч үедээ өвлүүлэн үлдээхээр тууштай зүтгэж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл бол П.Нарантуяа юм. Түүний манлайлсан, зохион байгуулсан, үзэл бодол нэгтэй нөхөдтэйгээ хамтран хичээн зүтгэсний дүнд Гутайн даваа орчмын лиценз цуцлагдаж, Ноён уулыг Дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан гээд амжилттай сайхан үйл олон.
1802 days