Шинэ автомашинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-23 11:08:31

Хэнтий /МОНЦАМЭ/.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний алба автомашинтай болжээ.

Тус албыг хууль журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай байсан автомашиныг, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгийг шийдвэрлэн хүлээлгэн өгчээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан хөрөнгө зарцуулах чиглэлийн дагуу аймагт ГХУСАЗСЗ-ийн 2020 оны үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг ийнхүү биеллээ олсон байна.

Related news