Гэр хорооллыг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын 2020 оны онцлох ажил нь гэр хорооллыг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөсөн аж.
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат өнөөдөр газар дээр нь ажлын явцтай танилцлаа.
Тус сумын тавдугаар багийн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн бөгөөд 10 хоногийн дараа дуусах төлөвлөгөөтэй байна. Улмаар Чингис хотын төвийн багуудад гэрэлтүүлгийн ажил үргэлжилж, гэр хорооллын эгнээ гудамж бүр гэрэлтүүлэгтэй болох юм.