"Дэлхийн зөн" ОУБ 820 мянган хүүхдийн амьдралд гэрэл асаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-10 10:16:38

Хэнтий /МОНЦАМЭ/ "Монголчууд монголчууддаа" хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн танилцуулгыг Хэнтий аймагт 2 дахь удаагаа зохион байгууллаа.

"Дэлхийн Зөн Монгол" ОУБ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөр 2017 оноос эхэлсэн юм. Дотоодын буюу монгол хүүхдийг ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймгийн 62 хүүхдийг Хэнтий аймгийн 56 иргэн ивээн тэтгэж байна.

Уг хөтөлбөрийн урилгыг хүлээн авч ивээн тэтгэгч болсон хүмүүстээ "Дэлхийн зөн Монгол" ОУБ болон хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Ташрамд дуулгахад, "Дэлхийн Зөн" ОУБ нь Монголд үйл ажиллагаа явуулаад 25 гаруй жил болохдоо 820 мянга гаруй монгол хүүхдүүдийн амьдралд гэрэл гэрээ, итгэл найдварыг бэлэглэсэн байна.

Related news