Хэнтий аймгийн бүх сум цэвэр усны шугам, төвлөрсөн халаалтад холбогдож байна
Хэнтий /МОНЦАМЭ/ "Сумын шинэ төв" дэд хөтөлбөрийн хүрээнд Биндэр сумын дэд бүтцийн ажлыг хийж дуусчээ. Мөн улсын болон орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Адарга, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумын дулааны нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж, бүрэн ашиглалтад орлоо.
1852 days