Өндөрхаан хот тохижилтын газарт парк шинэчлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-23 11:10:37

Хэнтий /МОНЦАМЭ/. Өндөрхаан хот тохижилтын газарт улсын төсвийн 600 сая төгрөгөөр парк шинэчлэл хийж, техникүүдийг гардуулан өглөө.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат 2019 онд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүддээ хүсэлт тавьсны дагуу 2020 оны улсын төсөвт "Өндөрхаан" тохижилтын газрын парк шинэчлэлтэд зориулсан төсвийг баталсан аж. Үүний дагуу хог ачилтын автомашин хоёр, усны автомашин нэг, автозамын цэвэрлэгээний автомашин нэг, орон сууцны гадна байрлуулах хогийн бункерүүдийг /сэлгэх, зөөвөрлөх боломжтой/ өнөөдөр жолооч, автозам орчны цэвэрлэгээний ажилтнуудад гардуулан өглөө. Энэхүү парк шинэчлэлтийн багцад багтсан хүчин чадал сайтай бульдозерыг тун удахгүй нийлүүлэх юм байна.

Related news