Ерөнхий сайд Увс аймагт тулгамдсан хэдэн хэдэн асуудлыг шийдэж өглөө
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ цөөнгүй асуудлыг шийдвэрлэж өглөө. Тухайлбал, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Азийн хөгжлийн банкны шугамаар ариутгал халдваргүйжүүлэлтийн лаборатори, Цогцолбор сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмж, Улаангом сумын 6-р цэцэрлэгийн 230 сая төгрөгийн их засвар, Театр, соёлын төвийн тоног төхөөрөмж, БСУГ-ын багшийн хөгжлийн төвийн засварын ажил зэргийн хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж өгөхөөр болсон байна.
2715 days