Шар усны үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгүүд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-22 19:28:12
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын 15 дугаар баг Мангирт хэсэгт 2018-03-20-21нд шилжих шөнө шар усны үер бууж зарим айл өрхүүд усанд автсан. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан 6 чиглэлээр ажлын хэсэг гарган үерт автсан нутаг дэвсгэр, айл өрхүүдийн хохирлыг бодитоор тогтоохоор газар дээр нь ажиллаж байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан ойр орчмын уул, жалгаар явж цасны зузааны хэмжээг тогтоож байна. Уулын цас 85 хувьтай хайлсан ч шар усны үерийн аюул төдийлөн буураагүй гэж ажлын хэсгийнхэн мэдэгдэж байна.

Үер усны гамшгаас шалтгаалан байдлаар 130 гаруй хүн, 20 автомашин, техник эхний өдөр ажиллажээ. Аймаг, сумын онцгой комисс холбогдох бусад байгууллагынхан үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна.

Түүнчлэн шар усны үерийн улмаас цахилгаангүй болсон 130 айл өрхийн тоолуурыг төвлөрүүлж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хамт олон шуурхай хуралдан 30 хүний бүрэлдэхүүнтэй бригад гаргаж 22ш тоолуур төвлөрүүлэх хайрцаг байрлуулж айл өрхийн газар доогуур явсан цахилгааны кабель утсыг агаараар татах ажлыг өрнүүлж байна.

Шар усны үерт автсан айл өрх болон бусад хохиролын хэмжээ эцэслэн гараагүй байна
 
Л.Отгонбаатар

Related news