“Эрүүл шүд Эрүүл хүүхэд” аян аймгийн хэмжээнд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-22 19:39:01
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат Эрүүл мэндийн сайдтай байгуулсан хамтран ажиллах үр дүнгийн гэрээнд тусгагдсан нэг ажил өнөөдөр биеллээ олж байна. Энэхүү гэрээнд амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх заалт тусгагдсан аж.

Энэ хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн Шүдний эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж буй хүүхэд, багачуудын шүдийг хөнгөлөлттэй үнээр эмчлэхээр боллоо.

“Эрүүл шүд Эрүүл хүүхэд” аян нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн хэмжээнд албан ёсоор нээлтээ хийв. Үйл ажиллагаа нь энэ оны 1 сараас эхэлсэн ч өнөөдөр албан ёсны нээлт хийж шүдний өвчлөлийг эрт эмчлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл баримтлан ажиллах тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл хэллээ.

Дархан-Уул аймагт 2017 оны байдлаар 5-6 насны хүүхдийн шүд цоорлын тархалт 86.1, 12 настай хүүхдийн шүд цоорлын тархалтын хувь 86,2 хувьтай байна. 
 
Л.Отгонбаатар

Related news