Өөр аймгаас ирсэн оторчдоо анхаарч ажиллахыг мэдэгджээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт зуншлага, намаржилт тааруу байсны улмаас ихэнх нутгаар бэлчээрийн гарц муу байгаа. Өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 41 өрхийн 20229 толгой мал, Өвөрхангай аймгаас 91 өрхийн 53177 толгой мал, Дундговь аймгаас 64 өрхийн 33472 толгой мал, нийт 198 өрхийн 106878 толгой мал орж ирсэн урьдчилсан мэдээтэй байна.
1651天