30 өрхөд хүнс, түлшний дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-21 16:40:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын 8 багийн 30 өрхөд нэг сарын хүнс, түлшний дэмжлэгийг Өмнөговь аймгийн Залуучуудын холбооноос үзүүллээ.
“Залуусын давалгаа” аяныг тэд эхлүүлж, аймгийнхаа төв Даланзадгад сумын зорилтот өрхүүдэд хүргээд байгаа юм.
Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны УЗ-ийн гишүүн М.Ариунсанаа "Хөдөлмөр халамж үйлчигээний газраас зорилтот бүлгийн өрхүүдийн судалгааг авч нэг сарын хэрэглээний багцыг хүргэлээ. Багцад гурил, будаа, гоймон, ариун цэврийн цаас, барааны болон гарын саван, элсэн чихэр, цай, гар ариутгагч, амны хаалт, түлээ зэрэг багтсан.
Үүнээс гадна Залуучуудын холбооны залуус Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговиос оюутнуудаа татах ажилд хамтран ажилласан юм.
相关新闻