Хөдөлгөөнийг хянах постод хурд хэмжигч камер суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгадаас Улаанбаатарын чиглэлийн авто замын аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хянах постод хурд хэмжигч камер суурилууллаа.
Энэ оны 11 сарын байдлаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол 314 бүртгэгдэн, 27 хүн нас барж, 26 хүн гэмтсэн байна. Үүний 30 орчим хувь нь тухайн чиглэлийн авто замд гарсан байдаг. Осол аваарын ихэнх нь хурд хэтрүүлснээс үүдсэн тул ийнхүү хурд хэмжигч суурилуулаад байна.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга О.Чинзориг "Осол аваарыг бууруулах чиглэлээр аймаг орон нутагт санал тавьснаар аймгийн хөрөнгө оруулалтаар дундаж хурдыг хэмжигч хяналтын камерыг суурилууллаа. Үүнээс гадна тухайн камерт орж байгаа тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, даатгалын мэдээлэл бидэнд ирдэг. Мөн эрэн сурвалжилж байгаа мэдээлэл ч ирж байгаа юм" гэлээ.
