Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-22 09:39:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 22-нд зарим сумын нутгаар салхины хүч ширүүсч, цаг  агаарын аюултай үзэгдэл болохыг Ус цаг уур урчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Цогтцэций, Ханбогд, Манлай сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иймд тус бүс нутгийн иргэд болон малчид хол замд гарахгүй, малаа хол бэлчээхгүй байхыг анхааруулж байна.  

Долоо хоногийн урьдчилсан мэдээгээр 22-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх төлөвтэй байна. 

相关新闻