Хүчтэй салхи шуурганаас болгоомжлохыг анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Үдээс хойш Номгон, Хүрмэн, Цогтцэций, Ханбогд суманд салхины хурд ширүүсэх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Энэ сарын 22-ны 11 цагийн байдлаар Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган, Манлай, Цогт-Овоо, Гурвантэс суманд салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурч байна. Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтын наад тал Цагаан хаданд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг жолооч нар мэдээлж байгаа юм. Иймд иргэд замд гарахдаа сонор сэрэмжтэй байх, авто машиныхаа бүрэн бүтэн байдалд анхаарах, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулж байна. Мөн дээрх бүс нутгийн малчид, иргэд малаа холын бэлчээрт гаргахгүй байх, малд явахдаа дулаалах, аль болох гэртээ ойр байх шараадлагатайг анхааруулж байна.