Тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг шинжилгээнд хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-21 16:36:42

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төвийн 16 төрийн байгууллагын ажилтнуудыг "Ковид-19" халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрууллаа.

Цар тахлын үед тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй эмч, цагдаа, мэргэжлийн хяналт, дулаан, цахилгааны инженер, захирагчийн ажлын алба зэрэг төрийн байгууллагын 778 албан хаагчаас PCR шинжилгээ авахад бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Тус аймгийг ногоон бүс болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд хичээн ажиллаж байна. Тандалтын шинжилгээг үргэлжүүлнэ гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Жавзандулам хэллээ.

相关新闻