Ахмадуудын 67,2 хувь нь үнэгүй нүүрсээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-17 16:46:13
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд нүүрс олголт 67,2 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд ахмадуудаа дулаан, ая тухтай өвөлжүүлэхээр 60-аас дээш насны бүх ахмадад 2тн нүүрс үнэ төлбөргүй олгохоор болсон юм. Уг ажлыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-өөр шийдвэрлэсэн билээ. Энэ сарын 9-ний өдрөөс иргэд нүүрсээ авч эхэлжээ. Даланзадгад суманд нийт 2020 ахмад настан байдгаас 1359 нь нүүрсээ авчээ. Тус сумын Захирагчийн ажлын албанаас үнэгүй ачилт хийж өндөр настнууддаа дэм болж байна. Мөн Зүүн сайхан хорооллын 2-14 тоотод нүүрс жижиглэн борлуулах цэг ажиллаж байгаа гэж аймгийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Үүнээс гадна "Тавантолгой" ХК нэг жилийн хугацаанд нүүрсний үнээ хямдруулан иргэдээ ая тухтай өвөлжүүлэх шийдвэр гарган ажиллаж байгаа юм.
相关新闻