БНХАУ-ын талд жолооч гарч хоноогүй гэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 21-ний өдөр Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын талд жолооч гарч хоноогүй гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Уг боомтоор нүүрс тээврийн автомашин 343, бараа материал тээврийн автомашин 15, зэсийн баяжмал тээврийн 96 автомашин гарсан байна. Мөн өдөр нүүрс тээврийн автомашин 343, бараа материал тээврийн автомашин 15, зэсийн баяжмал тээврийн автомашин 96 орж ирсэн гэлээ. БНХАУ руу 4 автобусаар 370 зорчигч /нүүрс, зэсийн баяжмал тээврийн жолооч/ гарч PCR шинжилгээ өгөөд буцаж орж ирсэн байна. Энэхүү боомт нь улсын эдийн засгийн эргэлтийн чухал хэсэг юм. Иймд Өмнөговь аймгийг халдваргүй ногоон бүс байлгахад онцгой анхааран ажиллаж байна.