Хоёр орны сэтгүүлчдийн байгууллагууд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-07 13:10:28
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн есдүгээр форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болж байна.

Тус форумын үеэр хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны санамж бичигт МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Бүх хятадын сэтгүүлчдийн хорооны дарга Ван дун мэй,  Хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр 2018-2020 он хүртэл хамтран ажиллах Санамж бичигт МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны  дарга Жөү чүнь же нар гарын үсэг зурсан юм. Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ОНХА-ны дарга Б.Бямбасайхан, Баяннуур хотын Хэвлэл мэдээллийн албаны дарга Сү чан лян нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын дараа форумын үндсэн илтгэлүүдийг хэлэлцлээ. Тухайлбал: "Бүс ба нэг зам" санаачилгын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлууд, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор сэдвээр Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Өнгөрсөн 10 жилийн Монгол хятадын хэвлэл мэдээллийн салбар дахь ололт амжилт ба ирэх 10 жилийн зорилт сэдвээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, ӨМӨЗО болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа хамтын ажиллагаа сэдвээр ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны  дарга Жөү чүнь же зэрэг илтгэл тавьсан юм.  Форум үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байна.
 Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ