Үдийн цай хөтөлбөрт 64 тэрбум төгрөг төсөвлөх санал хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-08-31 09:56:34
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас ЕБС-ийн бага ангийн сурагчдад олгодог үдийн цай хөтөлбөрийн төсвийг ирэх онд 64 тэрбум болгож нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ

Хүүхэд өдөрт авах ёстой илчлэгийн 15 хувийг үдийн цайнаас хүртэх ёстой ч үдийн цайны илчлэгийг хангах гэж хэт нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнээр үйлчилж буйг судалгаагаар тогтоожээ.
Үдийн цай хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 400 мянга орчим хүүхэд хамардаг бөгөөд нэг хүүхдэд  600 төгрөг ногддог байсныг нэмж 1200 төгрөг болгон  илчлэг, шим тэжээл сайтай сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлчлэх боломжтой тул ирэх онд ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цайны төсөвт өөрчлөлт оруулах санал ийнхүү гарсан байна. 

Үдийн цай хөтөлбөрт НМХГ-аас жилд 3-4 удаа хяналт шалгалт хийдэг бөгөөд шинэ хичээлийн жилийн эхний шалгалтаа ирэх сарын нэгнээс 15-ны хооронд сургууль, цэцэрлэгийн цайны газар, ойр орчмын дэлгүүрүүдэд хяналт тавих аж.
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ