Б.Булганыг яллагдагчаар татжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 15:40:09

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн сард цагдаагийнхан гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Гэвч түүнийг сэжигтнээр хорих хугацаа дуусч, үргэлжлүүлэн яллагдагчаар татжээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү “С.Зориг агсны эхнэр Б.Булганыг саатуулж, 461 дүгээр ангид хорьж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул ямар шалтгаанаар гэдгийг нь хэлэх боломжгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Өчигдөр буюу даваа гаригаас эхлэн Б.Булганыг "С.Зориг агсны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан" гэх мэдээлэл гарсныг  цагдаагийн байгууллагаас тодруулах гэсэн боловч хариулт өгсөнгүй.  С.Зоригийн хэрэг нууцын зэрэглэлтэй тул тагнаж, чагнахаас эхлээд ямар нэгэн аюулаас сэрэмжилж Б.Булганыг  өмгөөлөх хүн ч олдохгүй байгааг ар гэрийнхэн нь ярьсан мэдээлэл ч байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ