Бээжингийн утаа багасахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-09 15:26:21

БЭЭЖИН. /TASS/. Хэдийгээр эрх баригчид нь экологийн түгшүүрийн “улаан” түвшнийг зарлан арга хэмжээ авч, мөн шөнө нь бороо орсон боловч Хятадын нийслэл Бээжин хотод утаа багасахгүй байна.

Гудамжинд “хоног төөрүүлсэн” автомашинууд дээр тогтсон бохир толбо нь агаарт буй тоосонцрын зарим хэсэг нь хөрсөнд буусныг харуулж байна.

Гэсэн хэдий ч агаар дахь нарийн тоосонцрын үзүүлэлт урьдын адил “хотын бүх хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулах” /агаар дахь тоосонцрын агууламж шоо метр тутамд 300 болон түүнээс дээш микрограмм/ түвшин болон “бараг бүх оршин суугчдын хувьд хортой” /шоо метр тутамд 200-300 микрограмм/ гэсэн түвшний хооронд хэлбэлзсэн хэвээр байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ