Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүсчилэн хэлэлцэж байна

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 15:48:50

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос  эрхлэн зохион байгуулж байгаа "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шинэчлэл ба хэрэгжилт" сэдэвт бүсчилсэн сургалт Баруун-Урт хотод өнөөдөр эхэллээ.

Хоёр өдөр явагдах энэхүү бүсчилсэн сургалтанд Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймгуудын ҮЭХ, АОЭНХ-ны төлөөлөл 80 орчим хүн оролцож хуулийн өөрчлөлт шинэчлэлт болон  ХАБЭА-н аймгийн зөвлөлийн ажлын чиглэл, анхаарах асуудал, түншлэгч талуудын оролцоо, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, уул уурхайн салбарт ХАБЭА, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний бодлогын хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэл  олгох юм байна.

Сургалтын нээлтэд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар оролцжээ.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд